Крипто зах зээл илүү олон хэрэглэгчтэй болохын хэрээр крипто луйврууд гарч ирж байна. NCX.mn хэрэглэгчдийг эдгээр луйврын хохирогч болохоос хамгаалахын тулд болгоомжтой байж, шаардлагатай дараах арга хэмжээг авахыг уриалж байна:
Нийтлэг криптовалют залилан
Луйварчид дараагийн байгаа олохын тулд шинэ арга хэрэглэж байгаа тул бид таныг залилан мэхлэх гэмт хэргээс үргэлж сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Жишээ нь:
- NCX.mn ажилтны дүр эсгэх
Луйварчид NCX.mn хэрэглэгчидэд үйлчилэх ажилтанг дуурайж манай албан ёсны сувгаас гадуур тантай холбогдож болзошгүй. NCX.mn-ийн туслах ажилтнууд таныг ямар ч шалтгаанаар нууц мэдээлэл задруулах, мөнгө илгээхийг хэзээ ч шаардахгүй гэдгийг анхаарна уу. Хэрэв та өөрийгөө луйварчинтай чатлаж байна гэж сэжиглэж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ажилтнуудад яаралтай мэдэгдэнэ үү.
- Фишинг халдлага
Фишинг нь цахим шуудан, хуурамч вэб сайт, сошиал медиа хаяг, шууд мессеж гэх мэтээр NCX.mn нэрээр халхлан таны хэрэглэгчийн нэр, нууц үг, 2FA код зэрэг нууц мэдээллийг олж авах гэсэн залилангийн оролдлого юм.
Фишинг халдлагаас хамгаалахын тулд хэрэглэгчид болон ncx.mn аль аль нь давхар арга хэмжээ авах шаардлагатай. Өөрийгөө хамгаалахын тулд дараах алхмуудыг хийж болно:
- Google Authenticator, SMS зэрэг хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтыг (2FA) идэвхжүүлнэ үү. Нөөц түлхүүрээ хэнд ч, ямар ч вэб сайтад хэзээ ч өгч болохгүй;
- Имэйлдээ фишингийн эсрэг кодыг идэвхжүүлнэ үү;
- Вэб браузераа байнга шинэчилж байгаарай, учир нь тэд фишинг болон аюултай өндөр эрсдэлтэй вэбсайтуудын талаар хэрэглэгчдэд анхааруулах болно;
- Албан ёсны вэбсайтаар дамжуулан ncx.mn руу үргэлж нэвтэрч байгаарай. Мөн *.ncx.mn домэйн нэрэнд SSL сертификат олгосон эсэхийг шалгаж, баталгаажуулахыг бид танд зөвлөж байна.
- Та NCX National Crypto Exchange нэртэй фишинг сайтуудыг олж мэдвэл манай Аюулгүй байдлын багийн агентад яаралтай мэдэгдэнэ үү.
- Хууль сахиулах байгууллагын хуурамч мессеж
Мөн луйварчид хууль сахиулах байгууллагын дүр эсгэж, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж, эс тэгвээс таны бүртгэлийг царцаах талаар и-мэйл, мессеж илгээдэг.
- Тухайлбал, таны дансанд хууль бус эх сурвалжаас мөнгө орж ирсэн, мөнгө угаасан хэргээр шалгагдаж байна гэж хэлэх байх. Таны хувийн мэдээллийг "баталгаажуулах"-н тулд танаас дансныхаа нууц мэдээллийг задруулах эсвэл луйварчдын данс руу мөнгө шилжүүлэхийг хүсэх болно.
- Эдгээр мессежэнд хариу бичих эсвэл дансны мэдээллээ бүү задруул. Хууль сахиулах байгууллагууд таны данс мөнгө угаах эрсдэлтэй гэсэн үндэслэлээр тантай шууд холбогдохгүй, нууц үг асуухгүй, үл мэдэгдэх данс руу шилжүүлэг хийхгүй гэдгийг анхаарна уу.
- Та хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг авахын тулд NCX.mn-ийн албан фэйсбүүк хуудас болон вэб сайтаар авах боломжтой. Мөн аливаа хуурамч мессежийг манай Аюулгүй байдлын багийн агент руу нэн даруй мэдэгдэх эсвэл
This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. рүү мэдэгдэнэ үү.
Аюулгүй байдлын нэмэлт зөвлөмжүүд:
Та тантай холбоо барьж байгаа хүний хэн болохыг, тэд NCX-ийн албан ёсны төлөөлөгч эсэхийг шалгахын тулд имэйл хаяг, утасны дугаар эсвэл Telegram ID-г оруулж баталгаажуулах боломжтой.
Та мөн өөрийн имэйл дэх дараах албан ёсны NCX имэйл хаягуудыг цагаан жагсаалтад оруулж болно:
Албан ёсны и-мэйл:
Албан ёсны вэб сайт, фэйсбүүк: *.ncx.mn; news.ncx.mn; https://www.facebook.com/ncxmn
Хамгийн гол нь та дараахь зүйлийг байнга баримтална уу:
- Нууц үгээ хэнтэй ч бүү хуваалц;
- Өөрийгөө NCX-ийн ажилтан эсвэл NCX-ийн тусламжийн баг гэж мэдэгдсэн хэн нэгний дуудлаганд хэзээ ч битгий хариу өг:
- Өөрийгөө NCX-ийн ажилтан гэж зарласан хүнд хэзээ ч мөнгө бүү илгээ;