2022/09/07 өдөр шинэчлэв
- Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хүрээнд хэрэглэгчийн хувийн мэдээллийг тухайн хэрэглэгчийн таних буюу хэрэгчлэгч насанд хүрсэн эсэх, өөрөө мөн эсэх, гэрээ хэлцэл байгуулах, бие даан шийдвэр гаргах эрх чадамжтай эсэхийг шалгах үүднээс мэдээллийг цуглуулах, тухайн мэдээллийг хадгалах, шаардлагатай тохиололд эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу бусдад дамжуулахад энэхүү нууцлалын бодлогын зорилго оршино.
- Хэрэглэгч таныг манай вэб сайтанд бүртгүүлсэнээр манай нууцлалын бодлогыг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хэрэв та энэхүү нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд ncx.mn платформд бүртгүүлэх боломжгүй болно.
- Бид танаас дараах төрлийн мэдээллийг авч Мэдээлэл ангилах бодлого, Хандалтын хяналтын бодлого, Мөнгө угаах, цахим гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд энэхүү нууцлалын бодлогод заасан нөхцөлийн дагуу цуглуулна.
- Эрх зүйн бүрэн чадвар чадамжтай буюу насанд хүрсэн эсэхийг шалгах үүднээс Иргэний үнэмлэхний бүрэн мэдээлэл эсхүл хүчин төгөлдөр гадаад пасспортны бүрэн мэдээлэлийг авах ба мөн иргэний үнэмлэхийг барьж авахуулсан тухайн үеийн сэлфи зурагийг авах ба тухайн зураг нь ямар нэгэн фото шоп болон бусад программаар засварлагдаагүй байна.
- Хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг, утасны дугаар, имэйл хаяг зэрэг холбоо барих мэдээлэлийг авч таних үйл ажиллагааг утасны дугаараар смс илгээх, эсхүл и-мэйл хаягаар хүргүүлэх бөгөөд тухайн таних кодыг оруулсанаар хэрэглэгчийг мөн гэж танина.
- Хэрэглэгчийн арилжааг гүйцэтгэх үүднээс Банкны дансны дугаар, зээлийн картын дугаар, криптовалютын дансны мэдээлэл зэрэг санхүүгийн мэдээлэл авч хадгална.
- Хэрэглэгчийн хийсэн арилжааны тухай мэдээлэл, үүнд арилжаатай холбоотой гарсан хөрөнгө, хийгдсэн арилжааны төрөл болон гүйлгээний бусад мэдээлэл хамаарна.
- Харилцагчийг танихад шаардлагатай бусад мэдээлэлийг хэрэглэгчээс авч болно.
Бид энэхүү цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана: - Хэрэглэгчдэд мэдэгдэл илгээхэд
- Хэрэглэгчдээс судалгаа авахад, хэрэглэгчдэд шинэ бүтээгдэхүүн танилцуулахад
- Хууль хяналтын байгууллагаас шаардсан мэдээ, мэдээллийг дамжуулахад
- Арилжаа хийх, таны арилжааны талаар мэдэгдэл илгээхэд;
- Бусад шаардалгатай тохиолдол.
- Бид дараах тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг хуулиар заасан этгээдэд дамжуулна:
- Хэрэглэгч олон улсын бирж болон бусад бирж рүү цахим хөрөнгө шилжүүлэхэд,
- Компанитай хамтран ажиллах гэрээтэй бусад этгээдэд,
- Арилжаа хийх, дансны бүртгэл хөтлөх, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэх эсхүл хуулийн дагуу мөрдөн шалгалт хийхэд,
- Таны орлого, зарлагын гүйлгээ хийх үед таны данс байгаа банкинд таны данс идэвхитэй эсэх, данс баталгаажсан эсэх талаар мэдээлэл өгөх,
- Мөнгө угаах, тероризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх төрийн байгууллагын шийдвэрээр
- Сэжигтэй гүйлгээ илэрсэн тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад мэдээлэх
- Бусад шаардлагатай тохиолдолд.
- Бид нэг удаагийн болон байнгын күүки ашиглана. Таныг данснаас гарах эсвэл интернет хөтөчийг хаах үед нэг удаагийн күүкиний хугацаа дуусна. Байнгын күүки нь таны компьютер эсхүл мобайл төхөөрөмж дээр түүнийг арилгах буюу эсвэл өөрөөр заасны дагуу хугацаа нь дуусах хүртэл ажиллана
- Бид таны мэдээллийг өөрийн цахим сервер болон үүлэн технологи ашигласан серверт хадгалж орчин үеийн бүхий л шилдэг технологийг ашиглан аюулгүй байдлыг хамгаалах боловч цахим халдлагад өртөхгүй гэдэг баталгааг хэрэглэгчид гаргахгүй.
Компани нь шаардлагатай тохиолдолд Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болох бөгөөд өөрчлөлт оруулсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Компани нь энэхүү нууцлалын бодлогод тусгаснаас өөрөөр болон Монгол улсын хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд хэрэглэгчийн аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй.
Аюулгүй байдал
Бид таны хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд MNS ISO/IEC 27001 дагуу МАБМТ, Мэдээллийн аюулгүй байдлын бодлого, Мэдээлэл хадгалах журам, Хандалтын хяналтын бодлого, Мэдээллийн технологийн хэлтсийн аюулгүй ажиллагааны журам, Криптограф хэрэглэх журмын дагуу зохих түвшний аюулгүй байдлын арга хэмжээг байнга авч хэрэгжүүлдэг.
Мэдээлэл устгуулах эрх
Та манай платформыг ашиглахаа больсон тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг устгуулах эрхтэй.
Холбоо барих
Хэрэв танд энэхүү бодлогын талаарх санал хүсэлт байвал
Хүндэтгэсэн,
ncx.mn