Үйлчилгээний нөхцөл

2022/09/07 өдөр шинэчлэв

  1. Энэхүү виртуал хөрөнгийн үйлчилгээний нөхцөл (цаашид Үйлчилгээний нөхцөл гэх)  нь Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж буй “Нэйшнал Трэйшир Бит Секьюрити” ХХК (цаашид Үйлчилгээ үзүүлэгч гэх)-ийн зүгээс "Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо"-ны дагуу Үйлчлүүлэгч танд NCX криптовалютын цахим арилжааны үйлчилгээ (цаашид Үйлчилгээ эсвэл Платформ гэх)-г хүргэхдээ тавьж буй нөхцөл, шаардлагыг тусгасан гэрээ юм.
  2. Үйлчлүүлэгч та Платформд бүртгүүлж, нэвтэрч, ашигласнаар Үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж танилцсан бөгөөд заалт тус бүрийг ойлож, хүлээн зөвшөөрч, шаардлага тус бүрт нийцэж байгаагаа баталгаажуулж гэрээ байгуулсан гэж тооцогдоно. Тиймээс, энэхүү Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцахыг хүсье.
  3. Үйлчлүүлэгч та энэхүү Үйлчилгээг авахын тулд өөрийн харьяа улсын хууль тогтоомжийн дагуу насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх шаардлагатай. Мөн түүнчлэн, Үйлчлүүлэгч нь энэхүү Үйлчилгээг авах бүрэн эрхтэй, шаардлагатай бол холбогдох зөвшөөрлийг зохих этгээдээс авсан байна.
  4. Үйлчлүүлэгч та Платформд нэвтрэх эрх үүсгэхийнхээ өмнө болон Үйлчилгээний туршид таны оршин суугаа улсын хууль тогтоомжоор криптовалютын арилжаа, гүйлгээг хориглосон эсэхийг сайтар шалган судалсны үндсэн дээр хандана уу.
  5. Үйлчлүүлэгч нь виртуал хөрөнгө буюу криптовалютууд болон блокчэйнд суурилсан програм хангамжийн системийн ашиглалт, нарийн төвөгтэй байдлын талаар хангалттай хэмжээний ойлголт, туршлагатай бөгөөд тэдгээрт суурилсан арилжаанд оролцоход алдагдал, хохирол үүсгэж болзошгүй бүхий л эрсдэлийг ойлгон хүлээн зөвшөөрч, үүрэхээ үүгээр баталгаажуулна.
  6. Криптовалютууд нь аль нэг улсын  хууль ёсны мөнгөн тэмдэгтэд хамаарахгүй, Төв банк эсхүл Засгийн газраас баталгаажаагүй бөгөөд хадгаламжийн даатгал, үнэт цаасны хөрөнгө оруулагчдыг хамгаалах аливаа даатгалд хамаардаггүй болно.
  7. Криптовалютууд нь Үйлчилгээ үзүүлэгч, Платформ болон криптовалют гаргагч этгээдэд  аливаа хувь эзэмшил, бусад үнэт цаасны эсвэл түүнтэй адилтгах эрх, ирээдүйн орлого, ногдол ашиг авах, менежментэд оролцох эрх, зээлийн эрх, оюуны өмчийн эрх эсвэл тэдгээртэй холбоотой бусад хэлбэрийн эрхийг үүсгэхгүй.
  8. Криптовалют (coin болон token) тус бүр нь өөр өөрийн онцлогтой ба үнэ цэнэ нь зах зээлийн эрэлт хэрэгцээгээр тодорхойлогдож, улмаар ханш нь их, бага хэмжээгээр хэлбэлзэж байдаг Үйлчлүүлэгч нь ханшийн хэлбэлзлээс үүдэн өндөр алдагдал хүлээх эрсдэлтэй гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн болно.
  9. Олон улсын хэм хэмжээ, дотоодын хууль тогтоомж, төрийн зохицуулалт, зах зээлийг урвуулан ашиглах, ханшийн тайлбарлагдахгүй хэлбэлзэл, цахим халдлага зэрэг гадаад хүчин зүйлсээс хамаарч виртуал хөрөнгийн үйлчилгээ болон тухайн криптовалютын үнэ цэнэ огцом өөрчлөгдөх эрсдэлтэй гэдгийг Үйлчлүүлэгч ойлгож, хүлээн зөвшөөрсөн болно.
  10. Үйлчилгээ үзүүлэгч, Платформ болон криптовалют гаргагч этгээдүүдийн аль нь ч тухайн криптовалютын арилжааны ханшийн хувьд ямар нэгэн баталгаа гаргаагүй бөгөөд тухайн ханшийг таамаглах нь өндөр эрсдэлтэй тул ханшийн аливаа өөрчлөлтөөс Үйлчлүүлэгчид үүссэн хохиролд Үйлчилгээ үзүүлэгч, Платформ болон криптовалют гаргагч этгээдүүд, тэдгээрийн хувьцаа эзэмшигчид, ажилтнууд ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
  11. Үйлчлүүлэгч нь Платформ дээр арилжаалагдах криптовалютуудын Whitepaper, танилцуулга, холбогдох мэдээллийг бие даан уншиж, танилцах шаардлагатай бөгөөд тэдгээрт заасан аливаа эрсдэл, мэдээллийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн криптовалютын арилжаанд оролцохгүй байхыг анхааруулсан болно.
  12. Платформ дээр арилжаалагдах криптовалютуудын Whitepaper, танилцуулга, холбогдох мэдээлэл нь тухайн криптовалютыг авахыг зөвлөсөн эсвэл  үнэ цэнэд амлалт өгсөн, баталгаа гаргасан хэрэгсэл биш бөгөөд тэдгээрт итгэсэн, найдсан байх нь аливаа шаардах эрх үүсэх нөхцөл болохгүй. Үйлчлүүлэгч Платформ дээр аливаа арилжаанд оролцсон нь түүнийг бүхий л шаардлагатай судалгааг бие даасан, хараат бус байдлаар хийсэнд тооцох үндэслэл болно.
  13. Үйлчлүүлэгч нь Платформ дээр хийгдсэн криптовалютуудыг худалдах, худалдан авах болон арилжих үйлдлүүд нь буцаах, цуцлах боломжгүй бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч, Платформ болон криптовалют гаргагч этгээдүүд нь аливаа нөхөн төлбөр буцаан олголт хийхгүй гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн болно.
  14. Үйлчлүүлэгч нь Платформ дээрх криптовалютуудыг худалдсан, худалдан авсан, арилжсантай холбоотой учирсан аливаа алдагдал, хохирлын талаар Үйлчилгээ үзүүлэгч, Платформ, криптовалют гаргагч этгээдийн эсрэг ямар нэгэн нэхэмжлэл гаргахгүй.
  15. Платформд нэвтрэх эрх үүсгэхийн тулд та хувийн мэдээллээ оруулж бүртгүүлэн, виртуал хөрөнгийн данс буюу цахим хэтэвч (цаашид данс гэх) шинээр нээнэ. Үйлчлүүлэгч нь Платформд бүртгүүлж, данс нээн ашиглахдаа дараах шаардлагуудыг баримтална. Үүнд:
    1. Өөрийн жинхэнэ нэр, регистрийн дугаар болон бусад мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах;
    2. Оруулсан мэдээлэл өөрчлөгдсөн даруйд шинэчлэн хадгалах, мэдэгдэх;
    3. Энэхүү Үйлчилгээ болон данстай холбоотой зөрчил илрүүлсэн эсхүл аливаа сэжиг бүхий тохиолдол байна гэж үзвэл Үйлчилгээ үзүүлэгчид нэн даруй мэдэгдэх;
    4. Таны дансаар хийгдэх бүх үйл ажиллагаанд хариуцлага хүлээх, хууль бус хандалттай холбоотой бүх эрсдэлийг өөрөө хүлээх
  16. Үйлчлүүлэгч нь Платформд бүртгүүлж, данс нээхийн тулд идэвхтэй имэйл хаягаар бүртгүүлэх шаардлагатай. Таны бүртгүүлсэн имэйл хаягаар орлого, зарлагын хүсэлт болон Үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг танд мэдэгдэх тул имэйл хаягийг цаашид солихгүй гэдгийг анхаарна уу. Хэрэв таны имэйлийг үйлчилгээ үзүүлэгч тань хаасан эсхүл таны спам шүүлтүүр хаасан болон бусад байдлаар та электрон мэдээлэл, харилцаа холбоог хүлээж авах боломжгүй болсон тохиолдолд түүнээс үл хамааран Үйлчилгээ үзүүлэгч болон Платформ нь тантай харилцах мэдээ, мэдээллийг илгээснээр хүргүүлсэнд тооцно.
  17. Үйлчлүүлэгч  дансаа хаалгүйгээр (logout) үлдээх, нэвтрэх эрх, нууц үгийг төхөөрөмжинд сануулах, аливаа бусад байдлаар гуравдагч этгээдийг өөрийн дансанд нэвтрэх боломж үүсгэснээс үүдэн нэвтрэх эрх, нууц үг, мөн дансан дахь мөнгөн хөрөнгө, криптовалют алдагдсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч болон Платформ хариуцлага хүлээхгүй.
  18. Үйлчлүүлэгч та Платформд нэвтрэх эрх үүсгэхдээ оруулсан хувийн мэдээллийнхээ үнэн зөвийг бүрэн хариуцах бөгөөд таны хувийн мэдээллийг зохих ёсоор цуглуулж, хадгалж, ашиглах эрхийг Платформд олгож байгаа болно. Платформ нь хавсраралтад дурдсан нууцлалын бодлго болон зөвхөн хуулийн дагуу болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр биеийн байцаалтыг баталгаажуулах (identity verification) зорилгоор Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд гарган өгч болно.
  19. Интернетэд суурилсан сүлжээгээр дамжуулсан (имэйл, фэйсбүүк гэх мэт) мэдээлэл нь аюулгүй байж чадахгүй бөгөөд дамжуулах явцад алдагдах магадлалтай. Тиймээс интернетэд суурилсан сүлжээгээр дамжуулан Үйлчилгээ үзүүлэгч болон Платформд ирүүлсэн таны мэдээлэл нь алдагдах боломжтой гэдгийг үйлчлүүлэгчид анхааруулсан болно.  Мөн энэхүү нөхцөл байдлаас үүдсэн хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч болон Платформ хариуцахгүй мөн үүнтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээхгүй.
  20. Үйлчилгээ үзүүлэгч болон Платформтой холбоотой албан ёсны мэдээллийг зөвхөн www.ncx.mn вэб сайтад байршуулах ба энэхүү мэдээллийг Үйлчилгээ үзүүлэгч болон Платформын талаарх цор ганц үнэн зөв мэдээлэл гэж Үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд бусад этгээдийн гаргасан мэдээллээс үүдсэн хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч болон Платформ хариуцахгүй.
  21. Та өөрийн Платформд нэвтрэх эрх, дансны аюулгүй байдлаа хамгаалахын тулд MNS ISO/IEC 27001:2021 болон ncx.mn-ий "Хандалтын хяналтын бодлого"-н дагуу дараах зүйлсийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд:
    1. Нэвтрэх эрхийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс өөрийн дансанд компьютер, таблет, бусад мобайл төхөөрөмж зэрэг олон төхөөрөмжөөс аль болох хандахгүй байх;
    2. Дээрх төхөөрөмжүүдээс нэвтрэхдээ нэвтрэх нэр, нууц үгээ сануулахгүй байх;
    3. Үйлчлүүлэгч нь Платформд нэвтрэхдээ Two Factor Authentication буюу нэг удаагийн код үүсгэгчийг ашиглах.
    4. Нууц үгээ 6 сар тутам солих
  22. Үйлчилгээ үзүүлэгч болон Платформ нь аливаа Үйлчлүүлэгч  буюу тухайн Үйлчлүүлэгчийн нэгдмэл сонирхолтой этгээдэд данс нээх болон нэг Үйлчлүүлэгч  хэд хэдэн удаа бүртгэл үүсгэн олон аккаунт нээлгэхийг хязгаарлах эрхтэй.
  23. Үйлчлүүлэгч  нь өөрийн дансаар дамжуулан энэхүү Платформ дээр арилжаалагдаж буй криптовалютуудыг чөлөөтэй арилжиж, хадгалж, бусдад шилжүүлж болно.
  24. Виртуал хөрөнгийн гүйлгээ нь гүйлгээ хийгдсэн хугацаанаас үл хамааран бүртгэлийн системд бүртгэгдсэн хугацаагаар гүйлгээ хийгдсэнд тооцогдоно.
  25. Үйлчлүүлэгч нь Платформ дээр арилжаа хийх бүрд тухайн арилжааны үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний арилжааны шимтгэл төлнө. Мөн Платформд байрших өөрийн данснаас буцаан татах үед зарлагын дүнгийн 1 хувийн шимтгэл төлнө. Энэхүү шимтгэлийг үйлчилгээ үзүүлэгч өөрчилж болно.
  26. Үйлчлүүлэгч  нь мөнгөн дүнгээр орлого хийхдээ төгрөгөөр хийх бөгөөд хэрэв бусад валютаар хийх тохиолдолд Үйлчлүүлэгчийн шилжүүлэг хийж буй банкны валютын ханшаар төгрөгөд хөрвөж, тооцогдоно. Үйлчилгээ үзүүлэгч болон Платформ нь төгрөгийн ханш, түүний өөрчлөлт болон банкны шийлжүүлгийн хөлсөд хариуцлага хүлээхгүй.
  27. Үйлчлүүлэгч  нь дансандаа хийсэн орлогоороо арилжаанд оролцохгүйгээр зарлага хийсэн тохиолдолд зарлагын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй.
  28. Орлого, зарлага хийхэд банк болон блокчэйн сүлжээний шимтгэл, хурднаас шалтгаалан шилжүүлэг хэвийн дундаж хугацаанаас удах, мөн алдаатай мэдээлэл оруулсан, криптовалютын шилжүүлгийн шимтгэл дутсанаас шалтгаалан гүйлгээ буцаж болно.
  29. Криптовалютын шилжүүлэг хийх хаягаа буруу оруулан шилжүүлэг хийгдсэн тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч болон Платформ хариуцахгүй.
  30. Үйлчлүүлэгч нь арилжааны ханш, тоо хэмжээг буруу оруулж, захиалга биелсэн тохиолдолд арилжааг буцаах боломжгүй бөгөөд залилан мэхлэх шинжтэй, эсхүл алдаатай гүйлгээнээс үүдэн гарах алдагдал, хохирол нөхөн төлөгдөхгүй байх эрсдэлтэй гэдгийг ухамсарлан ойлгож байгаа.
  31. Платформ нь ханшийн зөрөөнөөс хариулт үүссэн тохиолдолд Үйлчлүүлэгчид хариултыг шилжүүлнэ.
  32. Платформоор дамжин хийсэн шилжүүлэг, арилжааны үр дүнд үүссэн ашиг, орлогод хамаарах аливаа татвар тодорхойлох, төлөх нь Үйлчлүүлэгчийн үүрэг, хариуцлага бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч болон Платформ нь ямар нэг үүрэг хүлээхгүй.
  33. Үйлчлүүлэгч  өөрийн орлого, зарлага, арилжааны түүхийг устгуулах хүсэлт гаргасан ч бусад Үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс уг түүхийг Платформоос устгахгүй байж болно.
  34. Платформ нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр таны дансыг хязгаарлах эсхүл хаах, түүнчлэн зөвхөн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн криптовалют болон мөнгөн хөрөнгийг хурааж болно.
  35. Хэрэв Үйлчлүүлэгч  үйлчилгээний нөхцөлийг дуусгавар болгох буюу дансаа хаалгах хүсэлт гаргавал Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчлүүлэгчийн бүх эрхийг бүгдийг эсвэл хэсэгчлэн хааж болно.
  36. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр энэхүү виртуал хөрөнгийн үйлчилгээний нөхцөлийг дуусгавар болгож, дансыг хаасан тохиолдолд тухайн Үйлчлүүлэгчийн имэйл хаяг болон мэдээллийг дахин бүртгэх боломжгүй.
  37. Үйлчилгээ үзүүлэгч болон Платформ нь блокчэйн сүлжээ, програмчлалын алдаа, протоколын өөрчлөлт эсхүл бусад таамаглашгүй шалтгааны улмаас сүлжээнээс тасрах, тасалдах эрсдэл болон өөрийн хяналтаас хэтэрсэн аливаа саатал, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байдалд хариуцлага хүлээхгүй. Үйлчилгээ үзүүлэгч нь аливаа нөхөн төлбөр олгохгүйгээр Платформын төлөвлөгөөт сайжруулалт, тохируулгын үед түр зогсолт хийж болно.
  38. Технологийн хүндрэл гарсан тохиолдолд харилцагч өөрийн виртуал хөрөнгөд хандах, ашиглах боломжгүй болох эрсдэлтэй гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн болно.
  39. Үйлчлүүлэгчийн дараах үйлдлийг хориглох буюу хязгаарлана. Үүнд:
  40. Үйлчлүүлэгч  нь Платформыг мөрийтэй тоглоом тоглох, залилан мэхлэх, сүрдүүлэг хийх, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мэдээлэл барьцаалах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад хууль бус үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
  41. Үйлчлүүлэгч  нь бүртгүүлэхдээ худал мэдээлэл оруулсан, оруулахыг оролдсон, Үйлчилгээ үзүүлэгч болон Платформын нэр хүнд, үйл ажиллагаанд халдсан, халдахыг оролдсон, олон нийтэд худал мэдээлэл тараасан, арилжааны ханшийг өсгөж, бууруулсан (манифуляци) нь тогтоогдсон тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч болон Платформ нь тухайн Үйлчлүүлэгчийн дансыг түр эсвэл бүрмөсөн хаах, хязгаарлах эрхтэй.
  42. Үйлчлүүлэгч  нь бүртгүүлж, нээлгэсэн дансаа бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байх үүрэгтэй ба бусдад шилжүүлсэн нь илэрсэн, нотлогдсон тохиолдолд дансыг хаана.
  43. Үйлчилгээ үзүүлэгч болон Платформ нь шаардлагатай гэж үзвэл эсвэл холбогдох хууль тогтоомжид заасан тохиолдолд харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа (KYC) ба/эсвэл мөнгө угаахтай тэмцэх шалгалт хийх эрхтэй. Үйлчилгээ үзүүлэгч болон Платформын зүгээс харилцагчийг таньж мэдэхэд өөрийн бүрэн үзэмжээрээ шаардлагатай эсвэл тохиромжтой гэж үзсэн мэдээлэл, баримт бичгийг Үйлчлүүлэгч нь Үйлчилгээ үзүүлэгч болон Платформын хүсэлтээр нэн даруй гарган өгөх үүрэгтэй.
  44. Аливаа давагдашгүй хүчин зүйлийн үйл явдал, тухайлбал хөдөлмөрийн маргаан, салбарын бусад зөрчил, хакердах болон бусад кибер гэмт хэрэг, вирус, компьютерт чиглэсэн гэмт хэрэг, цахилгаан, харилцаа холбоо, техник хангамж, програм хангамж болон бусад хэрэгслийн доголдол, програм хангамж эсвэл smart contract-ын алдаа, сул тал, банкны аюулгүй байдал,  гал түймэр, үер, газар хөдлөлт, шуурга зэрэг байгалийн үзэгдэл, хориг, хорио, бослого хөдөлгөөн, үймээн самуун, ажил хаялт, төрийн зохицуулалт, шийдвэр үйл ажиллагаа, терроризм, дайн, технологийн өөрчлөлт, гуравдагч этгээдийн алдаа, блокчэйн протоколын өөрчлөлт зэргээс шалтгаалан Үйлчилгээ тасалдсан тохиолдолд холбогдон гарах аливаа гарз, хохирол, алдагдалд Үйлчилгээ үзүүлэгч, Платформ болон криптовалют гаргагч этгээд хариуцлага хүлээхгүй. Энэ тохиолдолд Үйлчлүүлэгчийг хамгаалах, хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Платформын  үйл ажиллагааг тодорхой хугацааны өмнөх байдалд буцааж болох бөгөөд холбогдон гарах аливаа гарз, хохирол, алдагдалд Үйлчилгээ үзүүлэгч, Платформ болон криптовалют гаргагч этгээд хариуцлага хүлээхгүй.
  45. Үйлчилгээ үзүүлэгч болон Платформ нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Үйлчилгээний нөхцөлийн нэмэлт, өөрчлөлт оруулсан хувилбарыг Платформ дээр байршуулснаар буюу нийтэлснээр тухайн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болно. Үйлчилгээ үзүүлэгч нь нийтлэгдсэн Үйлчилгээний нөхцөлд сүүлд орсон нэмэлт, өөрчлөлтийн огноог заах бөгөөд  Үйлчилгээний нөхцөлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Платформд тогтмол шалгаж байх нь Үйлчлүүлэгчийн үүрэг болно.
  46. Аль нэг тал энэхүү Үйлчилгээний нөхцөлийн дагуу эдлэх өөрийн аль нэг эрхээ хэрэгжүүлээгүй нь тухайн тал энэхүү Үйлчилгээний нөхцөлийн холбогдох нөхцөлүүдийн дагуу бүхий л заалтуудыг хэрэгжүүлэхээс татгалзсан гэж үзэх үндэслэл болохгүй.
  47. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг Монгол улсын хуулиар зохицуулна. Талууд аливаа маргааныг зөвшилцөх аргаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Талууд маргааныг зөвшилцөх аргаар шийдвэрлэж чадаагүй бол маргааныг Монгол Улсын шүүхээр хянан шийдвэрлүүлнэ.
  48. Аливаа шүүх эсхүл төрийн, захиргааны эсхүл бусад эрх бүхий байгууллага энэ Үйлчилгээний нөхцөл дэх аливаа заалтыг хүчин төгөлдөр бус, хэрэгжүүлэх боломжгүй эсхүл хууль бус гэж үзвэл бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Аливаа хүчин төгөлдөр бус, хэрэгжүүлэх боломжгүй эсхүл хууль бус заалтын зарим хэсгийг хассанаар тухайн заалт хүчин төгөлдөр,  хэрэгжүүлэх боломжтой эсхүл хууль ёсны болохоор байвал, шаардлагатай аливаа өөрчлөлтийг хийх замаар тухайн заалтыг талуудын хүсэл сонирхлыг хангахад ашиглана.
  49. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь аливаа хавсралт, нэмэлт өөрчлөлтүүдийн хамтаар, энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр зохицуулсан харилцааны хувьд талуудын хоорондох цорын ганц ба бүрэн дүүрэн тохиролцоо болно. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь үүнийг батлахаас өмнө хүчинтэй байсан байж болох энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр зохицуулсан харилцаанд хамаарах, талуудын хоорондын аман эсхүл бичгэн, ил тод эсхүл байгуулсанд тооцох бүхий л бусад гэрээ тохиролцоо эсхүл зөвшилцөлийг орлож, хүчингүй болгоно.
  50. Нууцлалын бодлого нь энэхүү үйлчилгээний нөхцлийн салшгүй хэсэг мөн.

Хүндэтгэсэн,

ncx.mn