Metamask түрийвч үүсгэх заавар

NFT цуглуулгаа эхлүүлэхийг хүсч байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Танд хэрэгтэй хамгийн эхний зүйл бол таны хөрөнгө хадгалах, худалдах, шинэ NFT авах боломжийг олгох крипто хэтэвч юм. Крипто түрийвч нь танд NFT-ээ худалдан авах, илгээх, хүлээн авах, мөн tengri.io гэх мэт төвлөрсөн бус програмууд (эсвэл товчоор хэлбэл dapps) гэгддэг блокчейн нэгдсэн вэбсайтуудтай харилцах боломжийг олгодог.

Энэ нийтлэлд бид хамгийн түгээмэл хэрэглэгддэг крипто хэтэвч болох MetaMask-ийг хэрхэн хурдан суулгах талаар тайлбарлах болно.

Metamask ашиглаж эхлэх

  1. https://metamask.io/download/ линк рүү орно.
  2. Тохирох програмыг сонгон Install Metamask товчлуурыг дарна
  3. “Create New Account” сонгоод нууц үг үүсгэх зааврын дагуу нууц үг үүсгэнэ.
  4. Дараа нь 12 үгтэй Нууц сэргээх өгүүлбэрээ аюулгүй газар хадгалах хэрэгтэй. Дижитал хэлбэрээр бүү хадгал, хэнд ч бүү харуул, хэнд ч битгий илгээгээрэй. Аюулгүй байдлын талаар нэмэлт зөвлөгөө авахыг хүсвэл манай түрийвчний аюулгүй байдлын гарын авлагыг уншина уу.
  5. Одоо та түрийвчээ холбоход бэлэн боллоо! Tengri.io сайтанд зочилж баруун дээд буланд байгаа түрийвчний дүрсэн дээр дарж Metamask -г сонгож холбоорой.