Системийн шинэчлэлт

Хүн бүрийн трэйдингийн хэлбэр өөр өөр байдаг. Зарим нь том графикт дуртай байхад, зарим нь захиалгын хэсгийг илүү том байлгахыг хүсдэг. 

Та ncx.mn дээрх арилжааны хэрэгсэл бүрийн байрлал, хэмжээг нь өөрчлөх боломжтой боллоо. Мөн зарим нэг дизайны сайжруулалтыг хийлээ. Үнийн дүн, захиалгын хэмжээнээс хамааран захиалгын мөрнүүдийн өнгө ялгарал сайжирсан.

Өмнө нь идэвхтэй захиалгын хэрэгслийн самбар захиалга бүрийг харуулдаг байсан бол одоо хэрэглэгчдэд үзэхийг хүссэн зүйлээ сонгох шүүлтүүрийг нэмсэн. Энэ нь нэгэн зэрэг олон зах зээл дээр арилжаа хийх үед эмх замбараагүй байдлыг багасгана.

Захиалгын гүний график

Та одоо мэргэжлийн арилжааны интерфейсээс гүний график хэрэгслийг ашиглах боломжтой боллоо. Гүний график нь худалдан авах, худалдах хананд дүн шинжилгээ хийх, сонгосон зах зээл дээрх захиалгын хэмжээг визуал байдлаар тайлахад хэрэгтэй хэрэгсэл юм.

Гүний диаграмыг мөн 🔍 илүү их судлахыг хүсэж буй хэсэг дээрээ товшиж чирснээр томруулж болно.

 

 

Захиалгын жагсаалтын сайжруулалт

Арилжааны хэсгийн захиалгын жагсаалт нь илүү загварлаг боллоо. Жишээ нь захиалганд өөрчлөлт орох бүрд өөрчлөлтийг харуулахын тулд анивчдаг боллоо.

Загвар дизайны ерөнхий сайжруулалт

Үнийн болон арилжааны бусад мэдээлэл гэх мэт гол хэсгүүдийн үсгийн хэмжээ, өнгөний тодосголтыг өөрчлөх замаар харагдах байдал, уншигдах чадварыг нэмэгдүүлэхийн тулд UI-д янз бүрийн жижиг сайжруулалт хийсэн.

Зоос/токены дүрсүүдийг хүснэгт болон жагсаалтын бусад чухал хэсгүүдэд нэмсэн бөгөөд энэ нь мэдээллийг нэг дороос амархан танигдах боломжийг олгоно.