v2.14.0 Arak

Шинээр нэмэгдсэн функци

Автомат арилжааны функц

Хэрэглэгчид тодорхой дүнгээр өдөр бүр, сар бүр, эсвэл жилийн тохиргоотой автомат арилжаа хийх хийх боломжтой боллоо. Ингэснээр арилжааг байнга гараар хийх шаардлагагүй болж, арилжааг хялбар болгоно. Систем хэрэглэгчийн сонгосон хугацаанд маркет арилжааг автоматаар гүйцэтгэж, хэрэглэгчид мэдэгдэл илгээх болно.

Энэхүү боломж нь хэрэглэгч нэг дор бүх хөрөнгөө зарцуулахгүйгээр тодорхой хугацаанд хэсэгчлэн худалдаж авах, зарах тохиргоо хийх давуу талыг олгоно.

Сайжруулсан зарлалын систем

Операторууд зарлалуудыг илүү уян хатан байдлаар харуулах боломжтой боллоо. Операторын хяналтын самбарт шинэ тохиргоо нэмэгдэж, зарлалуудыг попап цонх эсвэл хуудасны дээд хэсэгт байрлах хэвтээ мөр хэлбэрээр харуулах боломжтой.

Мөн дараах шинэчлэлтүүд орсон:

  • Навигацийн цэс дэх зарлалын дэд цэсийг операторууд өөрсдөө тохируулах боломжтой.

  • Хэрэглэгчид өнгөрсөн бүх зарлалтай зарлалын хуудас дээрээс танилцах боломжтой боллоо.

Гар утасны апп хувилбар

Операторын хяналтын самбарт гар утасны апп болон сервер хооронд шууд холбоо тогтоох боломж нэмэгдсэн. Ингэснээр дараах давуу тал бий болно:

  • Аппын хамгийн сүүлийн хувилбарыг удирдах

  • Хэрэглэгчдэд хамгийн сүүлийн хувилбарын татах холбоосыг API-р дамжуулан хүргэх

Sonic Chain блокчэйн сүлжээ

NCX платформ Sonic блокчейн сүлжээг дэмжих боломжтой боллоо. Ингэснээр системд холбогдсон Блокчэйн сүлжээний тоог өргөжүүлж, хэрэглэгчдэд илүү олон сонголтыг санал болгох боломжтой боллоо.

Хэрэглэгчийн API дахь урамшууллын холбоос

"Хэрэглэгч үүсгэх" API нь урамшууллын холбоос (referral parameter) дамжуулах боломжтой болсон. Ингэснээр операторуудад шинэ хэрэглэгчийг тэднийг урьсан хэрэглэгчтэй автоматаар холбох боломжийг олгов.

Захиалгын хэмжээ, үнийн боловсруулалт сайжирлаа

Захиалгын хэмжээ болон үнийг текст хэлбэрээр илгээх боломжтой болсон. Энэ нь том болон жижиг тоонууд илгээх үед scientific notation ашиглах асуудлыг шийдвэрлэлээ.

Стейкингийн сангийн шүүлтүүр

Операторууд тодорхой стейкингийн сангийн өгөгдлүүдийг сонгож харах шүүлтүүр ашиглах боломжтой боллоо.

Засварууд

  • Referrer API: Урьсан хэрэглэгчийн мэдээллийг авах функцийн асуудлыг шийдсэн.

  • Pro Trade маркет арилжаа: Хэрэглэхэд илүү хялбар, илүү хурдтай болсон.

  • Smart Chain арилжааны тархалт (spread) тооцоолол: Шинэ алгоритмаар тооцоолдог болсон бөгөөд, илүү оновчтой ажилладаг боллоо.

  • Хэтэвчний ашиг, алдагдал (PnL) тооцоолол: Зарим онцгой тохиолдлуудад гардаг алдааг зассан.